Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 4, суурин 57 цэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Эдгээр цэгт 76 багийн 398 эмч, ажилтан ажиллаж, 7,414 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна. Мөн 2,761 жирэмсэн эх, 12-15 насны 61,321, 16-17 насны 24,680 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.