x

Монгол, Хятад, Орос 3 улсын Аялал жуулчлалын сайд нарын III хурал эхэллээ

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан Улаанбаатар хотноо Шангрилла зочид буудалд эхэлж байна. БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос зохион байгуулсан хуралдааны эхнийх нь Хөх хотод, хоёр дахь нь ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотод болж байсан юм. 

Энэ удаагийн гурав дахь хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн Орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид оролцоно. Мөн НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгчид, МАЖХ, МЗБХ, АЖБХН болон тур оператор компаниудын төлөөлөл бүхий нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэхээс гадна шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2016 онд зохион байгуулсан хуралдааны үр дүнд “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан бол 2017 оны хуралдааны үр дүнд аялал жуулчлалын салбар дахь бүх түвшинд хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлээд байна.

Монгол Улсад ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч 2 орон, эргээд Монгол Улсын иргэд хамгийн их жуулчилдаг 2 орны сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудаар хэлэлцэх тул Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын энэхүү гуравдугаар хуралдаан нь харьцангуй онцлогтой юм.

2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн бол Монголоос БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн бол Монгол улсаас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ удаагийн хуралдаанаас гарах үр дүнг бодитой байлгах үүднээс Их түмэн голын санаачилга төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна.

Тухайлбал иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, газрын боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд хөрш орнууд руу зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, Цайны замын аялал жуулчлал, Их түмэн голын аялал жуулчлал болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг болно.  

Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 10 цаг 18 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 10 цаг 27 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 15 цаг 13 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 15 цаг 14 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 цаг 17 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 15 цаг 23 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 15 цаг 24 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 15 цаг 26 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 15 цаг 31 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 15 цаг 32 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 15 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 15 цаг 35 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 15 цаг 40 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цаг 41 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 15 цаг 42 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 15 цаг 43 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 16 цаг 51 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 17 цаг 0 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 17 цаг 10 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 17 цаг 20 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top