x

Навальный: Путины дэглэм мөдхөн нурж, Орос улс Европын хөгжлийн зам руу шилжих болно

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронгоос өгсөн анхны ярилцлагадаа улс төрийн хоригдлуудад үзүүлэх сэтгэлзүйн дарамтыг тайлбарлаж мөн "Путины дэглэм" мөдхөн нуран унах болно гэжээ.

Тэрээр “Та бүгд Хятадын жагсагчид шиг жагсдаг, хаа сайгүй видео камер өлгөдөг хятадын хөдөлмөрийн лагерь шиг зүйлийг төсөөлөх хэрэгтэй. Байнгын хяналт, араас нь хөөцөлддөг тийм соёл” гэж The Times сонинтой бичгээр харилцжээ.

Алексей Навальный Оросын төрийн телевизийг өдөрт найман цаг үзэхээс өөр аргагүй болдог бөгөөд энэ нь хүнд хөдөлмөрийг орлох мэдлэг олгох хөтөлбөрийн нэг хэсэг юм гэсэн байна. Энэ хугацаанд өөр зүйл хийхийг хориглодог талаар мөн дурьджээ. Хэрэв телевиз үзэхгүй бол тэр шоронгийн хашааг шүүрдэж, камерт байгаа захидлуудыг уншиж, бусад хоригдлуудтай зууш бэлтгэх ажил хийдэг гэжээ.

Нөхцөл байдлаа үл харгалзан Навальный Орост өөрчлөлт хийх хэтийн зорилготой байгаагаа мөн бичжээ. Тэрээр "Энэ алдааг эрт орой хэзээ нэгэн цагт засч, Орос улс ардчилсан, Европын хөгжлийн зам руу шилжих болно. Хүмүүс үүнийг л хүсч байгаа учраас л тэр" гэжээ.

Навальный хоёр жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд түүнийг Москвагийн зүүн хэсэгт орших шорон руу шилжүүлж магадгүй юм. Тэрээр асуултуудад бичгээр хариулт өгсөн бөгөөд гараар бичсэн 54 хуудас нь түүний хамгийн дэлгэрэнгүй, өргөн хүрээний хариулт болжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 16 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 31 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 50 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top