x

Сэлэнгэ аймаг жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжилтийг эхлүүлэх ажил үргэлжилж байна. 

Орон нутгийнхаа онцлогт тохирсон дэд хөтөлбөрөө баталсан Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон тус аймгийн Жендэрийн хорооны гишүүдэд өнгөрсөн пүрэв гарагт Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Жендэрийн зөвлөх баг болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд дэд хөтөлбөрийг нь хэвлэн, гардуулж өглөө.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жендэрийн тэгш байдлыг хангах орон нутаг дахь тогтолцоо бэхжиж, бодлого боловсруулах, төлөвлөх, үнэлэх чадавхи сайжирч, жендэрийн талаарх олон нийт, иргэдийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөж, эерэг зөв хандлагыг дэмжих, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний ногоо тариалагч эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж дээшилж, цаашлаад тэдний эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, дундаж наслалт нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн авчирна” хэмээн тодотгов.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн О.Буянаа “Одоогоор 21 аймгаас ес нь дэд хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд мөн найман аймаг жендэрийн дэд хөтөлбөрөө батлуулахаар ажиллаж байна. Жендэрийн Үндэсний хорооны ажлын албанаас ч бас үүнд нь дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой үнэлгээг хийж амьдралд илүү ойрхон амьд хөтөлбөр боловсруулахад Ажлын алба тууштай дэмжиж ажиллана” гэв.

Энэхүү дэд хөтөлбөрийг гаргахад Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслөөс дэмжлэг үзүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн зохицуулагч Б.Алтанцоож “Манай төслийн хүрээнд бид зөвхөн энэ дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулаад үлдээх биш цөөнгүй ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн. Ялангуяа, жендэрийн тэгш эрхийн талаар иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой кампанит ажлуудыг Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тул ирэх 8-11 дүгээр сарын хооронд танай орон нутагт мэдээлэл харилцааны кампанит ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ. Үүн дээр та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад бэлэн болгож бидэнд хөтөлбөрийг маань хэвлэн, хүргэн ирж, түмэнд түгээж, олонд ойлгуулах ажлыг хийж байгаа Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанханд талархаж байна. Цаашид Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Түүний нэг нь аймгийн гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах байрны зураг төсөл хийгдэж байна. Мөн Иргэний бүртгэл мэдээллийг сайжруулах тал дээр аймгийн бүх суманд төсөл хэрэгжихээр болсон” гэв.

“Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Зөвлөх багийн ахлагч, жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан хэлэхдээ “Энэ хөтөлбөр бол салбар дундын хэрэгжих хөтөлбөр. Энэ бол Сэлэнгэ аймгийн хөгжлийн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эсвэл эмэгтэй гэж ялгаврлан авч үзэх биш аль ч хүйсийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөбөр. Танай аймгийн онцлогт тохируулан гаргасан, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотой гарсан энэ хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” хэмээн ярилаа.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 23 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 58 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 59 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 21 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 12 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top