x

Б.Жагар: Туул гол дагуу 15 га газрыг чөлөөлж амралт, спортын цогцолбор байгуулъя

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ХУД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар тодорхой асуудлаар санал хүргүүлжээ. Тодруулбал, Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын далан дагуу ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулъя гэсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар:

-"Ганц дүүрэг гэлтгүй Улаанбаатар хот бүхэлдээ бетонон ширэнгэ болсон. Нийслэл хот бетон ширэнгэ болсон эх үүсвэр нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, үе үеийн УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий компаниуд Туул голын эрэг дагуу олон арван га газар аваад түүнийгээ бага багаар нь зарж эхэлснээс үүдэлтэй. 

Тэгэхээр өнөөдөр нийтийн эрх ашгийг үүднээс Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртлэх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах төслийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлж байна. 

Уг төсөл нь автозогсоол, гүйлтийн зам, теннисын талбай, чөлөөт бүс, Ерөнхий боловсролын сургууль, сагс, хөлбөмбөгийн талбай, ногоон бүсээс бүрдэх бөгөөд зураг төслийг нь бэлэн болгосон. Хэдхэн компанид олон арван га газар байх нь чухал уу эсвэл нийтийн эзэмшлийн талбай байх нь чухал уу?

УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах тухай их ярьдаг. Тэд нэг гараараа гоё хууль баталдаг ч нөгөө гараараа хулгай хийх боломжийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд олгож байна.

Туул гол дагуу амралт, спортын цогцолбор байгуулахыг Хан-Уул дүүргийн 4,000 гаруй өрх, 10 мянга гаруй иргэн дэмжиж гарыг үсгээ зурсан. Би тус дүүргийн 200 мянга гаруй иргэнийг төлөөлж Иргэдийн хуралд сонгогчдсон төлөөлөгчийн хувиар бусад төлөөлөгч нараа энэ ажилд нэгдэхийг уриалж байна.

Энэ төслийг маань Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн. Би Ерөнхийлөгчид хандаж наймдугаар сарын 11-нд бичиг явуулсан. Ерөнхийлөгч хариуг нь найм хоногийн дотор ирүүлсэн. Ингэж төрийн ажил шуурхай явж байна. Мөн Залуучуудын холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж байгаа. Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид болон 19, 20 дугаар хорооны Засаг дарга нар төслийг маань дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг даргад хүргүүлж буй хүсэлтдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламж барих, газар эзэмших, гэрчилгээ болон аливаа тусгай зөвшөөрлийг дахин сунгаж, шинээр олгохгүйгээр өмнө нь хууль бусаар олгогдсон газруудын гэрчилгээг хүчингүй болгохыг уриалсан. Хэрэв нийслэлийн удирдлагад хандсан бидний хүсэлтийг биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн мянга мянган иргэн жагсаал хийнэ” гэв.

Амралт, спортын цогцолборыг Туул гол дагуух нийт 15 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Уг газарт бүтээн байгуулалт хийхэд 17 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг судалгаа гарсан байна. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүйгээр ТББ, ААН, СӨХ-үүд өөрсдийн санаачилгаар тохижуулах бүрэн боломжтой гэв. Харин төрөөс хөрөнгө гаргалгүйгээр Туул гол дагуу газар эзэмшиж байгаа компаниудад өөр газарт зөвшөөрөл олгох шийдэл байгаа гэж төсөл санаачлагч хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 10 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 21 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 37 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 44 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 49 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 51 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 52 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 10 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 29 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 48 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top