x

70 СӨХ-ны газар ашиглах гэрээг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга С.Батболд Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг 2018 оны 3 дугаар сард эхлүүлсэн билээ. Энэхүү аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэх замаар эзэнгүйтэж, дахин барилга баригдах, эвдэгдэж сүйтгэгдэх эрcдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа ба 1.034 СӨХ эдгээр оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллаж байна. Харин 1.034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Аяны хүрээнд орчны нийтийн эдэлбэрийн газар ашиглалттай холбоотой санал ирүүлсэн 6, газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 101,   орчны газар ашиглах эрх баталгаажуулах 183, нийт 290 СӨХ хүсэлт, санал ирүүлээд байна гэдгийг Хотын дарга мэдээллээ.

Харин өнөөдөр хотын дарга энэхүү аянд хамрагдахаар Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө. Энэ үеэрээ Засаг дарга, ашиглах эрх нь баталгаажсан энэхүү газар дээрээ СӨХ-дууд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, хамгийн гол нь хүүхдүүдийн аялгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн тохижилттой спорт, амралт, авто машины зогсоол бүхий цогцолбор байгууламжийг бүтээн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.

Өнөр-19 СӨХ-ны захирал О.Чанцал “Албан ёсоор оршин суугчдын газар эзэмших эрхийг баталгаажуулж өгч байгаад баяртай байна. Хотын сайн сайхан байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад СӨХ хамгийн анхан шатны нэгж байдаг. Өмнө нь манай СӨХ-д газрын маргаан гарч байсан. Үүнийг хүчингүй болгож, СӨХ-д нь газар эзэмших эрхийг нь өгч байгаа хотын удирдлагууддаа баярлалаа” хэмээв.

“Дэвшил-8” СӨХ-ны захирал Д.Ядгайчойдон “СӨХ-д энэ эрхийг олгож байгаа явдал нь оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй өөрсдийн эзэмшлийн газраа зөв зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна. Бид гадаад орчноо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болно. Энэ шийдвэрийг гаргасан хотын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 23 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 58 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 59 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 21 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 12 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top