x

Гайтид болсон газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

Өнгөрсөн бямба гаригт Гаитигийн баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 304 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан гэж мэдээллээ.

Карибын тэнгисийн ядуу үндэстэнд тохиолдсон хамгийн сүүлийн эмгэнэлт явдлын улмаас сүм, зочид буудал, сургууль, байшин нурангид даруулсныг эрх баригчид мөн мэдэгдэв.

Хамгийн хүчтэй нь 7.2 магнитудынх байсан бөгөөд үүний дараа хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон байна.

Уг байгалийн гамшиг нь Куб, Ямайка зэрэг алс холын бүсэд 11 жилийн өмнө болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс ч илүү хүчтэй байсан юм.

Орон нутгийн цагаар өглөөний 8:30 цагийн орчимд болсон энэ явдал нийслэлээс нэлээд хол зайд болжээ. Порт-о-Пренс хотод газар хөдөль хүчтэй мэдрэгдсэн боловч томоохон хохирол учруулаагүй байна.

Гэсэн хэдий ч Гаитигийн Иргэний хамгаалалтын алба урьдчилсан байдлаар 304 хүн амиа алдаж, дор хаяж 1800 хүн шархадсан, олон хүн ор сураггүй байна гэж мэдэгджээ. Онцгой байдлын баг болон энгийн иргэдийн аврах ажиллагааны урьдчилсан ажиллагаа нь олон хүнийг дарагдлаас гаргаж авах боломжийг олгосон юм.

Дор хаяж 949 байшин, долоон сүм, хоёр зочид буудал, гурван сургууль нурсан гэж мэдэгджээ. Боомт, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны дэд бүтцэд томоохон хохирол учраагүй ч 723 байшин, нэг шорон, гурван эрүүл мэндийн төв, долоон сургууль гэмтсэн байна.

Гамшгийн хохирлыг судлахаар бүс нутгийн дээгүүр ниссэн Ерөнхий сайд Ариэл Хенри нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ.

Газар хөдлөлтийн үеэр зах дээр байсан 38 настай Жан Мари Саймон хэлэхдээ "Би нурангин доороос цогцсыг гаргаж, гэмтэж бэртсэн, магадгүй үхсэн хүмүүсийг харсан. Хажуугаар нь өнгөрөхөд хаа сайгүй өвдөлтөндөө шаналж уйлаан дуун дундуур явсан" гэжээ.

Түүний эхнэр, 2 настай хүүхдээ усанд оруулж байхад газар хөдөлж эхэлж тэд яарч сандран хүүхдээ тэврээд шууд гудамжинд гарсан гэв. Саймон эхнэртээ цамцаа өгч, тэд нутгийн бусад хүмүүсийн хамт сүмийн хашаанд хоргоджээ. Түүний ээжийн байшин бас нурсан байсан гэсэн юм.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видеонууд иргэдийг хог хаягдлаас татаж, бөөгнөрсөн эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж авахыг хүлээж буй олон хүмүүсийг харуулжээ.

Гайтид долоо хоногт хүчтэй аадар бороо орж, салхи авч ирэх магадлалтай халуун орны шуурга Грейсийн магадлал өндөр байгаа нь тусламжийн үйл ажиллагааг хүндрүүлэх магадлалтай юм.

Б.Бүжлхамаа

www.reuters.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 27 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 42 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 10 цаг 1 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top