Хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.8, үхрийн ястай махны үнэ 6.8 хувь, үхрийн цул махны үнэ 5.3 хувь, ямааны ястай махны үнэ 6.5 хувь, адууны ястай махны үнэ 4.8 хувиар тус тус өссөн байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.9 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.6 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувиар буурсан байна.
Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7545 төгрөг, үхрийн /ястай/ мах 9035 төгрөг, үхрийн цул мах 10730 төгрөг, адууны /ястай/ мах 6365 төгрөг, ямааны /ястай/ мах 5365 төгрөгийн үнэтэй байв.



