x

Жо Байден: Цэргээ татан авах "тохиромжтой цаг" гэж байхгүй

Ерөнхийлөгч Жо Байден хэдхэн цагийн өмнө Цагаан ордонд мэдэгдэл хийлээ. Тэрээр Афганистан дахь АНУ-ын үүрэг даалгав "хэзээ ч үндэстэн байгуулах тухай байгаагүй" гэсэн бөгөөд цэргээ татан авах "тохиромжтой цаг" гэж байхгүй гэжээ.

Ерөнхийлөгч Жо Байден "Миний хийх ёстой сонголт бол зэвсэгт хүчээ татах гэрээг дагаж мөрдөх явдал эсвэл мөргөлдөөнийг улам хурцатгаж, олон мянган америк цэргүүдийг байлдаанд буцааж илгээх, мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн нэгийг хийх ёстой болоод байна. Би өөрийн шийдвэрийнхээ ард бат зогсож байна" гэв.

Түүний хэлсэн үг Афганистаны ард түмний хүнд хэцүү долоо хоногийн дундуур цацагдлаа. Харамсалтай нь Талибанчууд Кабулыг эзлэн авсны дараа АНУ-ын цэргүүдийн хамгаалалтад байсан Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр хэдэн мянган хүний үер үүссэн юм.

Энэ бол цөхрөл, уйтгар гунигийн дүр зураг байв. Нэгэн цагт афганчууд АНУ-руу нисч буй цэргийн онгоцыг эндээс үдэж үй олноороо хөөрч хоцордог байв. Одоо гэтэл. Юмс өөрчлөгддөг, гэхдээ л орвонгоороо эргэчих тэнхэлтэй дэлхий аж.

Хиймэл дагуулаас авсан зургуудаас тус улсаас дүрвэх гэж буй хүмүүсийн эмх замбараагүй байдлыг харж болно.

Нэгдсэн улсын засгийн газраас Америкийн иргэд болон "зарим эмзэг Афганистаны иргэдийг" нүүлгэн шилжүүлэхээр олон мянган тэнгисийн явган цэргийг замд гаргажээ. 

Пентагон даваа гаригт нисэх онгоцны буудал руу орох болон гарах бүх цэргийн мөн иргэний нислэгийг зогсоосон гэж мэдэгдлээ.

Ганийн засгийн газрын төв банкны ерөнхийлөгч Ажмал Ахмадий Твиттер хуудсандаа "Үүнийг ингэж дуусгах шаардлагагүй байсан. Афганистаны удирдлага ямар ч төлөвлөлт хийгээгүйд сэтгэл дундуур байна" гэжээ. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 25 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 40 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 9 цаг 59 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top