Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл өнөөдрөөс худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн албанаас мэдээлсэн билээ.
Зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалагдана.
Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Өмнө нь Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгодог байсан билээ.



