x

Шадар сайд олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцлоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.07.05) олон улсын зарим байгууллагын тэргүүнүүдийг тусгайлан хүлээн авлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн захирал Красай Чанавонгсэтэй уулзахдаа тус төвийн үйл ажиллагаанд манай улсын онцгой байдлын байгууллага 2002 оноос идэвхтэй оролцож ирснийг дурдаад, гамшгийн менежментийн урт болон богино хугацааны сургалтад Монгол Улсаас тогтмол хамрагдаж, мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Азийн гамшгийн бэлэн байдлын төв болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлыг угтан "Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт 3 үе шаттай сургалтыг явуулж Монголын 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг хамруулсан нь үр өгөөжтэй болсныг Шадар сайд онцоллоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнчлэн “50 орон нэг дор цуглаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан мэдлэг туршлагаа харилцан солилцож байгаагаараа Азийн сайд нарын хурал нэн ач холбогдолтой” хэмээв.

Азийн гамшгийн бэлэн байдлын төв цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж, гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  

Энэхүү уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшиновтай уулзсан юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, гишүүн улс орнуудад зохион байгуулдаг сургалт, семинарт манай алба хаагчдыг хамруулдагт талархаж буйгаа Шадар сайд илэрхийлээд,

“Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид илүү амжилттайгаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгийн эрсдэлийг урьдчилан тандах орчин үеийн шинэ төхөөрөмжийг Монголын талд танилцуулж, улмаар нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 19 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 55 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 56 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 18 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top