УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос саяхан хаалтаа хийсэн хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Гадаад харилцааны сайд Д,Цогтбаатар нар оролцоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ гэх сэтгүүлчийн асуултад "Хоёр байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Нэгдсэн төлөвлөгөө гаргаагүй. Утаа бууруулахад шаардлагатай хөрөнгийг тооцооллыг гаргаагүй гэх мэт асуудал бий. Зун болохоор утаагаа мартчихдаг. Утааны улирал эхлэнгүүт бие биерүүгээ дайраад эхэлдэг. Энэ асуудал дээр хоёр байнгын хорооны Ажлын хэсэг зунжингаа ажиллана. Сар бүрийн эхний долоо хоногт хуралдаж байхаар болсон. Салбарын яамд утааг бууруулах чиглэлээр сайн ажиллаж байгаа. Утааг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Гол нь утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан. Тиймээс энэ зуух янданг ярихгүйгээр богино хугацаанд утааг сааруулна гэсэн асуудал байж болохгүй. Холын хугацаандаа орон сууц, хийн түлш гээд утааг бууруулах арга хэмжээ бий. Гэхдээ үүнд маш их хугацаа, хөрөнгө шаардана. Богино хугацаандаа зуух, яндантайгаа ноцолдохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдээд захиалсан. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ. Энэ бол утааг бууруулахад нэлээд бодитой ажил болно" хэмээн хариулжээ.
Түүнчлэн тэрээр "Засгийн газар мөнгийг нь шийдчихсэн юм билээ. 250 ам.долларын үнэтэй байсныг 200 ам.доллар болгож бууруулаад захиалгаа өгсөн. Авч ирээд суурилуулахдаа айл өрийн амьжиргаанд дарамт болохгүй замаар Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ гэсэн" хэмээн тодотгожээ.
newspress.mn




Сэтгэгдэл (8)