x

Япончууд Хирошимагийн дэлбэрэлтийн амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Японы ард түмэн Наймдугаар сарын 6-ны өдөр Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугаа хураах ёслол гүйцэтгэлээ. Одоогоос 76 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц Японы Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг хаясны улмаас Японы олон мянган хүн амь үрэгдсэн түүхтэй. Үүнийг түүхчид дайны үеийн хамгийн аймшигт үйл явдлуудын нэгд тооцдог юм.

Орон нутгийн цагаар 08:15 минутад буюу цөмийн бөмбөг хаясан цагт Хирошима хотын иргэд нэг хором дуугаа хурааж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ. 

Хирошима хотын дээрээс хаясан цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн долгион, цацраг туяаны улмаас 1945 оны сүүл гэхэд 140 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэж албан ёсны баримтанд дурьджээ.

Түүнчлэн, энэхүү аймшигт үйл явдлаас амьд үлдсэн хүмүүс цацраг туяанд хордсоноосоо болж хорт хавдар болон бусад өвчнөөр нас барж, өнөөг хүртэл шаналж байгаа тохиолдол ч олон байдаг байна.

Хирошима хотын дарга Мацуй Казуми өнгөрсөн онд энэхүү гамшигтай холбоотойгоор нас барсан 4800 гаруй хохирогчийн нэрсийн жагсаалтыг дурсгал хүндэтгэх самбарт нэмж оруулсан билээ.

Мацуй Казуми хэлэхдээ "Миний бие Япон улсын засгийн газрыг цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй улс орнуудын хооронд бүтээлч зуучлагч болохыг хүсэж байна. Цаашилбал, Хибакушагийн хүсэлтийн дагуу цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэн даруй гарын үсэг зурж, соёрхон батлахыг шаардаж байна. Зуучлагчийн үүргийг биелүүлэхийн тулд цөмийн зэвсгээс хамааралгүйгээр олон улсын итгэлцэл, аюулгүй байдлыг сэргээх орчныг бүрдүүлэх ёстой” гэж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 26 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 41 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 10 цаг 0 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top