x

Яармагийн Шинэ гүүрээр энэ сарын 9-нөөс зорчиж эхлэнэ

Долдугаар сарын 9-нөөс Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх аж. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодруулсаныш хүргэж байна.

-Яармагийн шинэ гүүрээр ирэх Даваа гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрүүлнэ гэлээ. Энэ гүүр хэр удаан хугацаанд, хэдий хэмжээний өртөгөөр баригдсан бэ?

-Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дуусаад одоо энэ сарын есөнд хөдөлгөөнөө нээх гэж байна.

Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон. Одоогоор "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани мөн ажиллаж байна.

-Гүүр хэдэн жилийн баталгаатай, мөн хөдөлгөөнд оруулснаар замын түгжрэл буурах уу?

Энэ гүүр байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай. Баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй.

-Тэгвэл Яармагийн хуучин гүүрийг хэзээ засварлах юм бол?

-Бид есөнд шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрээ хааж засварлах ажлыг эхлүүлнэ. Энэ оны 11 дүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө Яармагийн бүтэн гүүр буюу яармагийн уулзвар орчмын засвар шинэчлэлтийн ажил 11 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 21 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 57 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 58 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 19 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 50 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 59 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top