x

Унаач хүүхдийн даатгалыг 100,000 болгосноор нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болно

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болж, унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болсон талаар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдээллээ. 

Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер Н.Мөнхтулга тодотголоо.

“Нөхөн төбөрийн мөнгө таван сая төгрөг байх үед хүүхэд мориноос унаж, бэртээд 1-15 хоног эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 250 мянган төгрөгийн  нөхөн төлбөр авдаг байсан бол одоо долоо хоног эмчилгээ хийлгэхэд даатгалаас нэг сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа” хэмээн тэрбээр танилцууллаа. Мөн “Номин”, “МИГ даатгал” гэсэн хоёр компани тээвэрлэх үйлчилгээний зардлыг гаргахаар болжээ. Тухайлбал, холын аймгуудад болдог хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртсэн тохиолдолд эмнэлэгт хүргэх машин болон нисдэг тэрэгний түрээсийн зардлын 10 хүртэл сая төгрөгийг дээрх хоёр даатгалын компани гаргах юм байна.

Энэ мэтчилэн тухайн хүүхдийг жилийн 365 хоногт гэмтэл ослын бүх эрсдэлээс хамгаалах нь. 2017 онд даатгалд 18230 хүүхэд хамрагдаж, 2,225,700 төгрөг хуримтлагдсанаас 1,219,000 төгрөгийг нөхөн олговорт өгчээ. Харин даатгалд нийт хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн 30 хүрэхгүй хувь нь хамрагдсан байна. 

Өнгөрсөн жилийн байдлаар хурдан морины 394 уралдаан болж, давхцаагүй тоогоор 10,340 хүүхэд хурдан морь унажээ. Тэдний 629 нь мориноос унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авсан бол гурван хүүхэд амиа алдсан хэмээн ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн. Тус газраас морь унаж буй хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэх болсон.   

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүднээс тус газар Монголын морин спорт залуу уяачдын холбоо(ММСЗУХ)-той хамтран ажиллахаар болсон байна. Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн ашиглаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол их тул стандартын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсноо мөн мэдэгдлээ. Ингэснээр 110-180 мянган төгрөгөөр худалдаалагддаг уг хувцсыг иж бүрнээр нь 20 мянга, өвдгөвч, тохойвч, хантаазыг 10 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж буйг ММСЗУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан хэллээ. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 19 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 34 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 55 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 56 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 18 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top