x

Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын Ерөнхий сайдтай уулзжээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг Малайз улсын Засгийн газраас анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх өндөр хүлээлт үүссэн талаар ярьж, энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл энэ хэрэгт Засгийн газар нь анхаарал тавьж байгаа талаар хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийнх нь улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамадад хаягласан захидлын талаар мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Засгийн газар нь ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярив.

Мөн захидал очсоны дараа Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан, Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа хэлсэн юм. Мөн хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлын  хариуг өгөх асуудлаар нутагтаа очоод Ерөнхий сайдтайгаа ярилцана гэлээ.

Одоогоос 12 жилийн өмнө Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амь насаа алдсан билээ. Гэвч жинхэнэ гэмт хэрэгтэн нь өнөөг хэр ил болоогүй, нууц байгаа юм.

Ш.Алтантуяа зурган илэрцүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 19 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 34 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 55 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 56 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 18 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top