x

“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж  бороо орсны дараа авто зам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулж авто зам болон явган хүний зам талбайгаар зорчих боломжгүй болдог. Тиймээс  хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж, “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг эхлүүлсэн.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГУББГ-ын дарга Т.Цэрэнноров нар бусад албаны инженерүүдийн хамт борооны ус зайлуулах шугамын  ажлын  нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллалаа.

Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 112 м урт ф400 төмөр бетон хоолой угсарч, ус хүлээн авах үзлэгийн худаг 5, шүүрт худаг хоёрыг суурилуулах ажлууд хийгдэж, ажлын явц 40%-тай байна.

Ажлыг шалгах үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн ажлаас гадна замын гарцыг өөрчлөх ажил хийгдэнэ. Өмнө нь авто машин төв зам руу  тойрон орж түгжрэл үүсгэдэг байсныг өөрчлөн зам руу нэвт орох гарцыг нэмж хийж өгнө. Ингэснээр түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээлээ. 

Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “2018 оны төсөвт  Улаанбаатар хотод ус ихээр  тогтдог 10 байршилд шугам угсралтын ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд  “E-mart” их дэлгүүрийн орчмын шугам солих ажил хурдтай явагдаж байна. Тус газрын хуучин шугам 1984 онд тухайн үеийн инженер барилга, байгууламжид зориулан  хийгдсэн.  Сүүлийн жилүүдэд  ус их тогтож,  ачааллаа даахгүй нөхцөл байдал үүссэн болохоор 2018 оны төсөвт энэ хэсгийн ажлыг  хоёр ээлжээр шинэчлэх хөрөнгө тавигдсан. 1-р ээлжинд  180 метр шугамыг сольж,  шинээр ус хүлээж авах 10 салбар шугам нэмэх ажил хийгдэж байна. Энэ ажил наадмын өмнө дуусахаар төлөвлөн ажиллаж байна.” хэмээлээ.

Геодези, Усны барилга байгууламжийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд ус зайлуулах шугам сүлжээгүй, борооны ус ихээр тогтдог ачааллыг дийлэхгүй байгаа эхний  10 байршлын судалгааг гарган түүнээс зургаан байршлын ажлыг нь 100% хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн байна. Харин Чингис зочид буудлын урд хэсэгт хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын ажил долоодугаар сарын 11-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 22 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 37 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 57 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 58 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 20 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 50 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 59 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 45 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 46 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 49 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 55 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 56 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 58 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 4 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 7 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top