x

Ө.Энхтүвшин: Азийн бүс нутагт бид чамлахааргүй амжилтад хүрсэн

Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын  Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори  нарын удирдан явуулж буй Ази, Номхон далайн бүс нутгийн улс төрийн өндөр түвшний манлайлагчдын уулзалтаар Азийн сайд нарын бага хурал үргэлжилж байна.

Энэхүү уулзалтаар бүс нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах зөвлөмжийг болон  гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.

Азийн манлайлагчдын уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлын өндөр дээд арга хэмжээний нэг болох Азийн манлайлагчдын хуралдаанаас гарсан улс төрийн шийдвэр нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний гол шийдэл, чиг хандлагыг тодорхойлдог. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүгнэлтээс харахад бид чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Тухайлбал, улс орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөгөө батлан, үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулах, боловсруулах гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын төвүүдийг шинээр байгуулж байна. Бүс нутгийн шинжтэй олон хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг тооцсон хөрөнгө оруулалтыг хийж, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах бүс нутгийн механизм байгуулагдаж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн мэдээлэлд суурилсан даатгалын механизмыг бодитой бий болгож чаджээ” гэж тэмдэглэлээ.

Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг (чуулганыг) өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцож байна. Энэхүү уулзалт нь тус бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум бөгөөд  бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлого чиглэлийг тодорхойлох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 21 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 56 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 57 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 19 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 11 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top