x

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижүг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзав.

Шадар сайд “Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” хэмээгээд, манай хоёр улсын харилцааны салшгүй хэсэг онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгийн талтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэгийн Дотоод хэргийн яам Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсанд тусгайлан баяр хүргэв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалаа цаашид хадгалж, бидний “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэв.

БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижү Азийн сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Оюун санаа, шашин соёлын эртний түүхэн харилцаатай манай хоёр улсад цаашид хамтран ажиллах шаардлага хийгээд нөөц боломж их бий” хэмээлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 19 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 34 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 55 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 56 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 18 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top