x

“Дээлтэй Монгол” наадамд оролцох байгууллагуудыг бүртгэж эхэллээ

“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж, оролцохоор болсон байна.

Түүнчлэн нийслэлийн дүүргүүд Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг Монгол ахуй, зан заншил, соёл урлаг, Монгол наадмыг харуулсан өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхонуудыг ажиллуулах юм байна. Иргэд, жуулчид өөрсдийн сонирхсон зүйлсээ худалдан авч, тэдний бэлдсэн тоглолт, үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа ирж, Д.Сүхбаатарын талбай дээрх зохион байгуулагчдын асарт бүртгүүлэн мандат авах аж. Баярын жагсаалд оролцох байгууллагуудыг долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 утсаар бүртгэж авах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 21 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 56 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 57 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 19 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 11 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top