x

Банкны тухай хуулийг "Төрийн мэдээлэл"-д нийтэлжээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Тус хуулиар Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байхаар, уг сорил хийх арга хэмжээний дүнд тухайн банкинд эрсдэл үүссэн нь тойгтоогдсон, мөн Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан банкинд сануулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.

Түүнчлэн банк нь өөрийн үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулж Монголбанкинд ирүүлж байхаар тусгасан байна.

Банкны холбогдох этгээд болон харилцан хамаарал бүхий этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зэрэг тодорхойлолтыг шинээр хуульчилж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат болон хараат бус гишүүн, банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлж, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг банкны бус эрсдэлтэй үйл ажиллагаанд оруулах боломжийг хааж банкны хараат болон охин компанид холбогдох зохицуулалтыг хуулиас хасчээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудийг тус тус баталсныг эмхэтгэлд мөн нийтэлсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах боломж бүрдэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 36 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 37 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 39 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 41 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 41 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 42 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 43 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 45 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 47 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 47 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 48 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 53 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 54 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 55 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 19 цаг 57 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 30 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 34 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 4 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 4 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top