x

Өнөөдрөөс Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн түр хаана

Энэ сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу  хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцох юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийсэн юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ сарын 3-с эхлэн 6-ныг хүртэл НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Энэхүү бага хуралд 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсээр байна. Өчигдрөөс эхлэн албан ёсны Засгийн газрын төлөөлөгч сайд нар Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Маргааш 16:00 цагт Төрийн ордонд албан ёсны нээлт болно.

Үүнээс цааш хоёр өдрийн туршид олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Техникийн, сэдэвчилсэн хуралдаанууд байна. Энэхүү хуралдаанаар орон нутгийн, олон улсын гамшгаас хамгаалах сайн үр дүнгүүдийн талаар ярилцана, туршлага судална. Шинэ техник, технологи, инноваци, дэд бүтэц, жендэр гээд маш олон хүрээтэй асуудлуудын талаар ярина.

Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Маш том хэмжээний ийм уулзалтыг бид Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна” гэв.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтаас шалтгаалж АСЕМ-тай дүйцэхүйц замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсон. Энэ өдрүүдэд Буянт-Ухаа, Шангрилла, АСЕМ вилла, Төрийн ордны баруун, зүүн талууд маш их ачаалалтай байна. Одоогоор 40 гаруй орны зочид, төлөөлөгчид ирсэн байгаа.

Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнийг аль болох удаан хугацаагаар зогсоохгүй байх арга хэмжээ авна. Хэдийгээр арга хэмжээ авахаар төлөвлөж буй ч, шинээр ямар ч  нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тиймээс замууд маш их ачаалалтай, тогтмол тодорхой хэмжээний хэсэгчилсэн хаалттай байна. Иргэд бидэнтэй хамтарч ажиллаж, энэхүү зохицуулалтыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэ 3-4 хоногийн хугацаанд иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна.Учир нь энэ өдрүүдэд замын хөдөлгөөн маш ачаалалтай байх нь тодорхой байна.

Хурлын үеэр үүсэх замын ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албатай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ФМ 96.3, 88.8, 100.5, 100.1-г сайн сонсож байх хэрэгтэй. Эдгээр радио фм-үүдтэй бид хамтарч ажиллаж байгаа. Замын цагдаагийн албаны явуулын станц тогтмол мэдээлэл өгч байх юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 20 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 55 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 56 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 18 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top