x

Сидней хот хөл хорих горимд шилжлээ

Дельта хувилбар Австралийн хамгийн том хотоор дамжин тархаж байгаа тул албан тушаалтнууд Сидней хот болон түүний эргэн тойрны бүх бүс нутгуудад хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Энэ нь 2020 оны эхэн үеэс хойш хийгдэж буй анхны ийм хөл хорио бөгөөд хурдацтай өсөн нэмэгдэж буй дэгдэлтээс болгоомжилж буйг харуулж байна.

Нисэх онгоцны буудлын лимузингын жолоочоос эхэлсэн кластер бараг 100 тохиолдол руу үсрээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд хэдэн зуун тохиолдол гарах төлөвтэй байна. 

Албаны хүмүүс үсчний салон, хүргэлтийн жолооч зэрэг аж ахуй эрхлэгчдэд илүү санаа зовж байна. Учир нь нэгэн үсчний салон хэд хэдэн үсчин нь халдвартай байгааг мэдэхгүй 900 үйлчлүүлэгчтэй байсан бол, хүргэлтийн жолооч нь олон хоног загас зөөвөрлөж хотоор хэрэн хэссэний дараа шинжилгээ нь эерэг гарсан, тиймээс далайн үйлчилгээ эрхэлдэг бүх хүмүүс эрсдэл дунд байна. 

Эхэндээ ийм хүчтэй арга хэмжээг эсэргүүцсэн албан тушаалтнууд хэд хэдэн шинэ дамжуулах гинж олдсоны дараа зайлшгүй шаардлагатай болсон гэж мэдэгдэв. 

Сидней хот даяар Долдугаар сарын 9 хүртэл хүмүүс гэрээсээ гарч зөвхөн биеийн тамирын дасгал хийх, эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсээ асрах, хоол хүнс худалдаж авах эсвэл бусад чухал үйл ажиллагааг эрхлэх боломжтой.

Австрали бол Ази, Номхон далайн бүс нутагт коронавирусийн уналт, өсөлттэй үргэлжлүүлэн тэмцэж буй олон орны нэг бөгөөд гол төлөв шинэ хувилбаруудаас болоод мөн вакцины тархалт удаашралтай байгаагаас болж байгаа юм. Сидней хотын ихэнх хүмүүс вакцин хийлгээгүй байгаа аж.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр Австралийн иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь дор хаяж нэг тун авчээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Эверестийн ууланд гарсан олон арван уулчин коронавирусийн халдвар авсан талаар өөрийн биеэр мэдээлж байсан ч Непал үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
  • Хятадад үйлдвэрлэсэн Синовакийн тунг авсан Индонезийн эмч нар одоо хүртэл өвдөж байна.

  • Энэтхэгийн эмч нар вирусын шинэ хувилбар болох Delta Plus-т санаа зовж байна.

  • Их Британийн эрүүл мэндийн сайдын туслахаа тэвэрч байгаа зурагнууд тарж, түүнийг дэглэм зөрчсөн тул огцрууллаа.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 51 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 11 цаг 6 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 25 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top