x

КАНАД: Хуучин сургуулийн хашаан дотроос 100 гаруй уугуул хүүхдийн шарил олджээ

Канадын Саскачеван мужийн хуучин сургуулийн суурин дээрээс 761 индего /уугуул иргэд/ хүний шарил олджээ. Тэдний 100 гаруй нь хүүхдүүдийн шарил байна гэж Канадын индего иргэдийн бүлэг энэ пүрэв гаригт мэдээлсэн байна. Энэхүү нээлт нь өнөөг хүртэл олдсон хамгийн том оршуулгын газар юм.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Британийн Колумб дахь өөр нэг хуучин дотуур байртай сургуулийн хашаанаас хаяггүй булшнаас 215 индего хүүхдийн шарил олдсон юм. 

Олон хүмүүс эдгээр булшинд байгаа хүүхдүүдийн хичнээн нь шархадсан байж болох талаар асууж байна.

"Энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, индего ард түмнийг хүйс тэмтэрсэн хэрэг байсан" гэж пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Бүрэн эрхт индего үндэстнүүдийн холбооны тэргүүн Бобби Камерон мэдэгджээ.

Тэрээр "Хүүхэд байхдаа бидний үйлдсэн цорын ганц гэмт хэрэг бол индего болж төрсөн нь байсан" гэсэн юм.

Холбооны комиссоос 2015 онд индего хүүхдүүдийг хүчээр уусгах зорилготой дотуур байртай сургуулийн систем нь оюутнуудыг шашны удирдлага дор хүчирхийлж, өвчин, үхэл, аюулаар заналхийлдэг "соёлын геноцид"-ын нэг хэлбэр болохыг тогтоож байжээ. 

Хамгийн сүүлийн үеийн олдворууд нь Канадад индего иргэдийг мөлжиж байсан түүхийн талаарх маргааныг улам гүнзгийрүүлж, дотуур байртай сургуулиудын аймшигт байдалд дахин анхаарлаа хандуулж, олон соёлт үзлийн оргил гэж үздэг байсан улс орныг түүхэнд хараар бичин үлдээж байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ энэ долоо хоногт индего америк хүүхдүүдийг оршуулсан байж болзошгүй дотуур байртай сургуулиудыг хайж олохоо мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 49 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 11 цаг 4 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 23 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top