x

Австри улс дарсны маргаанаас болж Хятадын эсрэг гомдол гаргалаа

Хятад улс өнгөрсөн онд дарсандаа 218 хувь хүртэл татвар ногдуулсны дараа Австрали Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) албан ёсоор гомдол гаргалаа.

Худалдааны буруу үйл ажиллагаанаас болж тарифыг нэмсэн гэж Хятад улс мэдэгдсэн бөгөөд Австрали үүнийг няцааж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадтай шууд харилцахад бэлэн хэвээр байгаа гэж Австрали мэдэгджээ.

Хятад бол Австралийн дарсны экспортын хамгийн том зах зээл бөгөөд дарсны үйлдвэрүүд энэ огцом өсөлтөнд маш их нэрвэгдсэн гэж мэдэгджээ.

Энэхүү маргааныг ДХБ-д шилжүүлэх шийдвэрийг дарс үйлдвэрлэгчидтэй өргөн хэмжээнд зөвлөлдсөний дараа гаргасан гэж Австралийн засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, "Засгийн газар бидний санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд ДХБ-д тогтсон системийг ашиглан Австралийн дарс үйлдвэрлэгчдийн эрх ашгийг тууштай хамгаалсаар байх болно" гэж Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дэн Техан хэлжээ.

Хятад улс Австралийг олон улсын худалдааны эрх зүйд хууль бусаар үйлддэг демпинг хэмээх худалдааны практикт буруутгаж байгаа юм.

Демпинг гэдэг нь тухайн улс дотооддоо зах зээл дээрээс авдаг үнээс доогуур үнээр бүтээгдэхүүнээ нөгөө рүү экспортлох явдал юм. Зорилго нь гадаад улс дахь зах зээлийнхээ хувийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнөөс хөөх явдал аж.

Хоёр улс нь худалдааны чухал түншүүд боловч Австрали улс Ковид-19 гарал үүслийн талаар олон улсын шалгалт хийхийг уриалснаас хойш дипломат харилцаа улам дордсон байна.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны засгийн газар эдийн засгийн шахалтад бууж өгөхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан.

Өнгөрсөн оны сүүлчээр Хятад Австралийн дарсныхаа тарифыг нэвтрүүлж, таван жилийн турш тогтвортой байх боломжтой гэж мэдэгдсэн. Энэ нь арвай, үхрийн мах, нүүрс гэх мэт Австралийн бараанд олон сарын турш хориг арга хэмжээ авсны дараа хийсэн алхам байв.

Австралийн дарс үйлдвэрлэгчид 2020 оны Арванхоёрдугаар сараас 2021 оны Гуравдугаар сар хүртэлх дөрвөн сарын хугацаанд Хятадад ердөө 12 сая австрали доллар (9 сая доллар; 6,5 сая фунт) дарс тээвэрлэжээ.

Жилийн өмнөхөн мөн үед тэд Хятад руу 325 сая долларын үнэтэй дарс экспортолж байжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 52 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 11 цаг 7 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 26 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top