x

Монголд анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээжээ

Зуны урин дулаан цагт гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд гарахад хэрэг болох мэдээллийг багтаасан Монгол орны аяллын газрын зураг иргэдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэ талаар Голомт банкны Маркетингийн захирал С.Идэртэй ярилцлаа. 

-Голомт банк хоёр дахь жилдээ Монгол орны аяллын газрын зураг бүтээжээ. Банк аялал хоёр яагаад холбогдох болов оо? 

-Нэг үеэ бодвол дотоодын аялал жуулчлал их хөгжиж байна. Зуны сайхан цагт эх орныхоо түүх, байгалийн сайханд аялахаар хүн бүр төлөвлөж, гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан саднаараа явдаг болжээ. 

Өдөр тутмын нэг хэвийн ажил, ар гэрийн аливаа асуудал, хотын дуу шуугиан, дарамт, ачааллаас аялал л биднийг чөлөөлж, эрч хүч, танин мэдэхүйн мэдлэгээр цэнэглэгдэх боломжийг олгодог шүү дээ.

Аяллын хамгийн сайхан нь гэр бүл найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, адал явдалтай учрах, шинэ сорилттой тулгарах, өөрийгөө ялан дийлэх, олон сайхан дурсамжийг бүтээхэд оршдог. 

Гэтэл харамсалтай нь бидэнд мэдээлэл дутуу байдгаас хаашаа аялах вэ гэдэгтээ их эргэлздэг. Хэдхэн жилийн өмнө Хөвсгөл рүү засмал зам тавигдах үед бүгд хошуурч явснаас, тэнд багтаж шингэхээ байж, байгаль орчноо ихээр бохирдуулсан тал ч бий. Гэтэл Монгол Улс маань ямар өргөн уудам газар нутагтай билээ. Дэлхийг бишрүүлж явсан 800 зууны түүхтэй улс оронд дурсгалт газрууд хичнээн их билээ. Тиймээс бид аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй хамтарч Монголд анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээсэн юм. 

-Аяллын газрын зургаас яг ямар мэдээлэл авах вэ? 

-Монгол орны аяллын газрын зурагт 21 аймаг дахь түүхэн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий заавал үзэх ёстой газруудын талаарх мэдээлэл бий.  Мөн хаашаа ямар замаар аялах маршрутыг тэмдэглэсэн учраас замдаа ямар газруудыг дайраад юу үзэж харахаа төлөвлөчихнө гэсэн үг. Аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн аялагчдын зөвлөгөө, аялалд явахдаа мартаж үл болох зүйлс, яаралтай үед холбоо барих утасны дугаар зэрэг аялагчдад хэрэгтэй бүхий л мэдээлэл багтсан байгаа. 

Хамгийн гол нь ЗЭС картаараа аяллын бэлтгэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр базаачих газрын жагсаалтууд бий. Өөрөөр хэлбэл аяллын хувцас, хэрэглэл зэрэг аялалд шаардлагатай зүйлсээ Зэс картаараа хөнгөлүүлээд авчихвал аялалдаа зориулах мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.  

-Монгол орны аяллын газрын зургийг хаанаас авах вэ?  

-Бид Зэс картын хэрэглэгч 70,000 гаруй харилцагчид болон шинээр Зэс карт авч буй хүмүүст ямар нэгэн үнэ төлбөргүйгээр онлайн болон цаасан аяллын газрын зураг ашиглах боломжийг олгох юм. Хэдийгээр бүх зүйл цахимжиж байгаа ч цаасан дээр хэвлэсэн газрын зураг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. 

Ялангуяа Монгол орны аяллын газрын зурган дахь мэдээлэл нь хэзээ ч хуучрахгүй учраас олон жил ашиглаж  болно. Тэгээд ч газрын зураг тайлж уншина гэдэг нь өөрөө танин мэдэхүйн ач холбогдолтой шүү дээ. Мөн мартагдашгүй сайхан аялалд явмаар байгаа ч яг одоо бэлэн мөнгө гаргачих боломжгүй хүмүүсийн асуудлыг Зэс карт хангалттай шийдвэрлэчихнэ. Тийм болохоор Зэс болон Ган карт шинээр авсан хүмүүстээ Монгол орны аяллын газрын зургийг бэлэглэхээр зэхэж байна. Ган картын хувьд азийн орнуудад олон төрлийн урамшуулал, өндөр хувьтай хөнгөлөлтөд хамрагдах боломжтой карт юм.   

-Зэс картын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

-Энэ картыг 2016 онд зах зээлд нэвтрүүлснээс хойш харилцагчдын талархалыг хүлээсэн, дэлхийд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Монголын брэнд карт болжээ. Харилцагчид маань мэдэж байгаа. Зэс карт бол дараа төлбөрт карт. 

Зарим хүмүүс ярьдаг л даа. Өрөнд орно гэж. Гэтэл манайд л дараа төлбөрт картын хэрэглээ саяхнаас зүгширч байгаа болохоос дэлхий нийтээр хэрэглэж хэвшээд олон жил болж байна. Хэтэрхий замбараагүй үрвэл мэдээж бэрхшээл дагуулна. Харин санхүүгийн боловсролтой, мөнгөө хэрэгцээтэй зүйлд л зарцуулдаг  хүмүүст бол тун хэрэгтэй хөрөнгө оруулалт юм. Эхний 45 хоногт картаар хийсэн гүйлгээнд огт хүү тооцдоггүй. Олон төрлийн хөнгөлөлт урамшуулалд хамрагддаг, дэлхийн аль ч улсад валютаа хөрвүүлээд гүйлгээ хийчихдэг, бүх банкны харилцагч авах боломжтой гээд олон давуу талтай. 

Эцэст нь хэлэхэд та www.cards.mn сайт, эсвэл Голомт банкны салбар нэгжид хандаж Зэс, Ган карт эзэмшигч болж Монгол орны аяллын газрын зургаа бэлгэнд аваарай. Таны мөрөөдлийн аялал хэдэн төгрөгийн асуудлаас болж замхрах учиргүй юм. Та санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлээд, эх орноороо сайхан аялаарай.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 19 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 34 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 54 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 55 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 58 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 17 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 47 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 56 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 42 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 43 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 46 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 52 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 53 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 55 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 0 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 1 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 2 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 4 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 9 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top