x

Гүйе! Түүе! aянд нэгдэхийг уриаллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ, хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Иргэдэд хогоо түүнгээ хөдөлгөөн хийх, хог хаяхгүй дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдад хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх олон талын ач холбогдолтой “Гүйе!, Түүе!” аяны хүрээнд зохион байгуулж буй хоёр дахь удаагийн хог цэвэрлэх үйл ажиллагаанд “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, 9 дүүргийн нийт 200 сайн дурын залуучууд оролцож 2 тн хог хаягдлыг цэвэрлэв.

Энэхүү үйл ажиллагаанд Бодибилдинг фитнессийн хамгийн өндөр чансаатай “Азийн Гран При” тэмцээний ялагч болсон 11 тамирчин,  тус холбооны олон улсын шүүгчид, бусад тамирчид оролцож, залуучуудыг уриалан үлгэр дууриал үзүүлж байгаагаараа онцлог юм., Мөн Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг уг үйл ажиллагаанд оролцож, цэцэрлэгт хүрээлэндээ хог хаяхгүй, ухамсартай амарч зугаалахыг нийслэлчүүддээ уриаллаа.

“Гүйе!, Түүе!” аяны энэ удаагийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, талбайд иргэд бид өөрсдөө хог тарьж байна. Иргэн бүр хогийн саванд хогоо хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяхгүй байх хандлагыг төлөвшүүлэхээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Гүйе!, Түүе!” аян бөгөөд цаашид бид тогтмол зохион байгуулах тул иргэд, ААН, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна” гэлээ.

Тус аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав дагуу хуримтлагдсан 54.02 тонн хог хаягдлыг тавдугаар сарын 26-ны өдөр 1,408 залуучуудын оролцоотой цэвэрлэсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 21 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 56 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 57 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 16 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 1 цаг 19 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 11 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 11 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 16 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 16 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 16 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 16 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 16 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 16 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 17 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 17 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 17 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 17 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 17 цаг 11 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top