Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Зургаадугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын тунд 1938, II тунд 2433, нийт 4371 иргэнийг хамруулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь I тунд, 89.5 хувь буюу 853.595 нь II тунд хамрагджээ.
Үүнээс нийт 414 жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байгаа аж.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаауулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.