x

Шахмал түлшний 25 мянган тонн нөөцтэй байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдэд ажиллаж, үйлдвэрлэлийн явц, нөөц, түгээлт, борлуулалт, ажилчдын нийгмийн асуудал болон бүх нийтийн бэлэн байдлын үед халдвар, хамгааллын журмыг хэрхэн сахиж байгаатай танилцав.

“Тавантолгой түлш” ХХК зүүн, баруун бүсийн үйлдвэрийн 21 шугамаар хоногт 4000-4700 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэрээт борлуулалтын 679 цэгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж байна.

Өнөөдөр агуулах болон хангамжийн баазуудад 25.000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа юм.

Сайд Н.Тавинбэх “Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас 10 хэмээр хүйтэн байна. Мөн цар тахлын амаргүй нөхцөл байдалд сайжруулсан шахмал түлшний хамт олон 24 цагаар тасралтгүй ажиллаж байгааг газар дээр нь харлаа. Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, нийслэлийн иргэдийг түлшээр саадгүй хангаж байна. Энэ үйлдвэрийн хамт олны ажлыг үнэлэх хэрэгтэй. Сошиал орчинд тараад байгаа шиг савлагаа багассан, чанар муудсан зүйл байхгүй” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэх эрх бүхий 22 аж ахуйн нэгжийн 522 авто машинаар түгээж байна.

Мөн “Сайн” түлшний савлагаанд ямар нэг өөрчлөлт ороогүй, 25 кг савлагаагаар хэрэглэгчдэд хүрч байгаа. Шуудайд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж байршуулж, иргэдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулжээ.

Савлагааны жин, чанарыг хяналтын нярав, чанар шалгагч нар цаг тутам хянаж байгааг албаныхан хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 54 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 55 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 4 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 7 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 0 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 56 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 57 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 58 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 59 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 0 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 17 цаг 22 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 17 цаг 28 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 19 цаг 27 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 33 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 34 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 35 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 37 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 39 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top