x

Усны “зовлон” эхэллээ

Хэзээнээсээ монголчуудад сууж өгдөггүй нэг зан нь хэнэггүй, хайхрамжгүй байдал. Аялаж, амрах дуртай хэрнээ ойр тойрныхон болон хүүхдээ анзаарахгүй. Хэчнээн ч жил, сар, өдрөөр улиглаж сэрэмжлүүлээд жил бүр усны осол эндэгдлийн тоо буурахгүй нь дэндүү харамсалтай. Үүний ганцхан жишээ нь, өнгөрсөн ням гаригт хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голоос 50-100 метрийн зайд байрлуулжээ. Амралт зугаалгын улирал дөнгөж эхэлж байхад ганцхан өдөрт нөхцөл байдал ийм л байна.

Гэтэл улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алджээ. Үүний тав нь хүүхэд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гол усны 13 дуудлага ирж,  аврагчид 33 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Өөрөөр хэлбэл, усны ослын дуудлага бүртгэгддэг сүүлийн 2-3 сард 18 хүн амь насаа алдаж, аврагчид цөөнгүй иргэнийг хамгаалжээ. 

Гол усны аюулын оргил үе нь зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ дагуу Хэрлэн, Тэрэлж, Туул голд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүл хоёр хоногийн дараагаас ажиллана. Өнгөрсөн онд завьт эргүүлийн 45 том хүн, 21 хүүхдийг аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийн цогцсыг гаргасан байдаг. Энэ мэтээр онцгой байдлын аврагчид хяналт тавих ч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал юм. Тиймээс амралтын өдөр гол ус бараадахдаа өөрийгөө болон үр хүүхдэдээ сонор сэрэмжтэй байж хяналт тавих нь зүйтэй юм. Ялангуяа, томчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, хүүхдээ хайхрахгүй орхих эрсдэл гаргахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 22 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 24 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 25 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 27 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 31 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 35 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 38 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 41 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 43 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 31 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 23 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 26 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 31 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 49 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 56 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 58 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 58 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 1 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 6 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 15 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top