x

Ганболд Ольга Сергеевна: Надад бүрэн дүүрэн аз жаргал өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа

Монгол Улсын хүн амын бодлогыг дэмжих зорилгоор дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүдийг "Эхийн алдар" одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж "Эхийн алдар" одон авахаар болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд дөрөв болон зургаан хүүхэдтэй ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, одонг нь гардуулж байгаа билээ.

"Эхийн алдар II" одонгоор энгэрээ мялаасан нэгэн ээжийг онцолж байна. Ганболд Ольга Сергеевна ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын иргэн болсон гадаад эмэгтэйд "Эхийн алдар" одон гардуулсан анхны тохиолдол ажээ.

Ганболд Ольга Сергеевнатай ярилцлаа. 

-Танд алдарт "Эхийн одон" авсанд баяр хүргэе! Монгол хүнтэй гэр болсон гадаад эмэгтэй энэ одонг авсан тохиолдол ховор байх. Энэ тухай анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Би дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, тэд нар минь ээжийгээ Алдарт эх болголоо. Бид их баяртай байна. Алдарт эхийн одонгоо зургаадугаар сарын 5-нд авна гэдэг мэдээг сонсоод мэдээж маш их баярласан. Нөхөртэйгөө, хадам ээжтэйгээ гурвуулаа бие биеэ хараад инээлдэж, бөөн л баяр хөөр болсон доо. Тэр өдөр хадам ээж маань манайд ирчихсэн байсан юм.

Эхийн одон гэдэг бол маш ариун, шударга шагнал гэж боддог. Олон сайхан хүүхэд төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлснээр улсаа хүчтэй болгож байна гэсэн үг. Аливаа улсын залгамж үе нь хүүхдүүд шүү дээ, тиймээс ээж хүний ач гавьяаг үнэлсэн сайхан одонгоор энгэрээ гоёсондоо маш их баяртай байна.

-Эх хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхдүүдийнхээ эрүүл энх өсөж байгааг харах, тэд нарыгаа өсөж өндийгөөд дуртай мэргэжлээ эзэмшин хайртай хүнтэйгээ учирч аз жаргалтай амьдрахыг харах, хамгийн гол нь шударга, сайн хүн өсгөж чадсан бол тэр нь эх хүний жаргал гэж бодож байна.

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ. Танд энд амьдрахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Монголд ирээд 10 жил болж байна. Хамгийн их таалагддаг зүйл бол монгол хүний цагаахан, өгөөмөр сайхан сэтгэл гэж боддог. Мөн Монголынхоо байгальд их хайртай.

-Монголд төрөхдөө айж түгшиж байсан уу. ОХУ-д төрөхөөс ялгаатай зүйл байсан уу?

-Нөхөр бид хоёр анх Оросын Холбооны Улсад, тухайлбал Ижил мөрний эрэг Дубна гэдэг Цөмийн шинжилгээний нэгдсэн төв байдаг хотод анхны хүүхдээ өлгийдөн авч аав, ээж болж байлаа. Нөхрийн маань аав цөмийн физикч хүн. Харин дараагийн хүүхдүүдээ Монголд ирээд төрүүлсэн. Хэл мэдэхгүй ч надад түгших зүйл байгаагүй. Учир нь туршлагатай сайн эмч дээр тогтмол зөвлөгөөгөө авч явсаар ном ёсоороо төрсөн. Миний эмч, Нэгдүгээр төрөхийн их эмч М.Түвшинжаргалдаа туйлын их баярлаж явдаг. Нөхрийн маань дүүгийн анхны охиныг, манай гурван хүүхдийг эх барьж авсан хүн.

Орос, Монголын төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаанд би ялгаа зөрүү ажиглаагүй. Монгол эмч, сувилагч нар мэргэжлийн ур чадвар сайтай, хүнлэг, эелдэг хандаж байсны дээр мэдээгүйжүүлэгч эмч Баярцогтоор төрөлтийн өвдөлт намдаалт хийлгэж, өвдөлтгүй төрж байсан. Эхний төрөлтийн явцад хийлгэж байгаагүй өвдөлт намдаалт хийлгэж сайхан төрөөд Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сайн юм байна гэж ойлгосон.

-Гэр бүлийн аз жаргал гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үнэнч хайр, итгэл, хамтдаа бэрхшээлийг давах чадвар, бүгд эрүүл энх байхыг хэлэх болов уу. Надад бүрэн дүүрэн аз жаргалыг өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа гэж хэлье. Бас өнөөдөр надтай хамт алдарт эхийн одон авсан олон сайхан ээжүүддээ баяр хүргэж аз жаргал хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top