x

Сугардаггүй Д.Сугарыг мултардаггүй Д.Мурат залгамжлав

Үндсэн хуулийн Цэцэд “сунардаггүй” Сугар гэж айхтар хүн байж билээ. Энэ хүний холбогдсон гэмт хэргийн тоо Үндсэн хуулийн Цэц доторх гэмт хэргийн статистик огцом өсч, Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх асуудал нь гурван ч удаа УИХ-ын босго давсан санагдаж байна. Гэвч прокуророос УИХ руу асуудал орж ирэнгүүт Цэц өмнөөс нь хуралдаад аваад үлдчихдэг байлаа. Тэгж тэгсээр айх аюулгүй бүтэн зургаан жилийг авч, бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан даа.

Тэгсэн одоо УИХ-д мултардаггүй Мурат гэж бас нэг айхтар амьтан гараад ирлээ. Нөхрийг УИХ-д орж ирснээс болж УИХ доторх хүчингийн хэргийн гаралт хоёр дахин нэмэгдэв. УИХ-ын хоёр гишүүн хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байхад нэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд явчихсан байхад нөгөө нь “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна” гэх шиг овойгоод, товойгоод сууж байхыг харвал жир хүн биш бололтой.

Өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд гишүүд Д.Гантулгыг нь түдгэлзүүлнэ, Д.Муратыг түдгэлзүүлэхгүй гэж санал өгч байлаа. Дээрээс нэг юм харсан байх. Д.Муратын бүрэн эхийг түдгэлзүүлэх шаардлагагагүй гэж үзсэн УИХ-ын тогттол Ерөнхийлөгч хориг тавьсны дараа сая Байнгын хороо хоёр дахь удаагаа асуудлыг хэлэлцтэл гишүүдийн толгой гэнэт эргээд явчив. Түдгэлзүүлэхгүй гэдэг тогтоолд хориг тавьсан юм чинь түдгэлзүүлнэ гэж тогтоол гаргах уу, гаргахгүй юу? гэж баахан амьтны толгой эргэж байгаад тарав. Дээрээс нэг юм тэдний толгойг албаар эргүүлсэн байх.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Түдгэлзүүлэхгүй гэсэн тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан юм чинь түдгэлзүүлнэ гээд тогтоолоо гаргачихья л даа” гэсэн чинь Д.Эрдэнэбат гишүүн “Түдгэлзүүлэхгүй гэсэн тогтоолд нь хориг тавьсан болохоос түдгэлзүүл гээгүй юм аа” гэж толгой эргүүлэв. Тэгснээ түдгэлзүүлэх тогтоол гаргах ёстой юм болов уу, түдгэлзүүлэхийн тулд асуудлыг бүр эхнээс нь ярих ёстой юм болов уу? гэж бас баахан толгой нь эргэв. Эцэс сүүлд нь “Ерөөсөө наад хуулийн зохицуулалт чинь тодорхойгүй байна аа. Тодруулж байж асуудлаа хэлэлцье” гээд хойшлуулчихав. Тэгээд лхагва гаригт хойшлуулсан асуудлаа пүрэв гаригт (өчигдөр)  дахиж хэлэлцээд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчихлаа.

Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганыг хаах товтой болохоор ирэх намрын чуулган хүртэл Д.Мурат гишүүн мултрахгүй нь бололтой. Түдгэлзүүлэхгүй гэхээр Ерөнхийлөгч хориг тавиад, түдгэлзүүлчих гэхээр дээрээс юм дараад байгаа бололтой. Мултардаггүй Мурат аа гэж...

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 47 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 29 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 40 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 3 цаг 56 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 4 цаг 8 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 4 цаг 14 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 4 цаг 20 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 24 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 20 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 21 цаг 19 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Top