x

Сейко Хашимото: Олимпийн наадам 100 хувь явагдана

Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Сэйко Хашимото "Олимпийн наадам үргэлжлэх болно гэдэгт 100 хувь итгэж байгаа ч коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд үзэгчидгүйгээр үргэлжлүүлэх бэлтгэлтэй байх ёстой" гэж мэдэгдлээ.

Нэг жил хойшлогдсон Токиогийн наадам эхлэхэд 49 хоног үлдээд байна.

Япон улс коронавирусийн халдварын эсрэг тэмцэж байгаа бөгөөд тус улсын ихэнх хэсэг нь хөл хорионы байдалтай байгаа юм.

Сэйко Хашимото BBC Sport-д хэлэхдээ "Наадам үргэлжлэх магадлал 100 хувь бид үүнийг хийх болно гэдэгт би итгэж байна" гэсэн байна.

Тэрээр мөн "Яг одоо хүн бүрийн сонирхлыг татаж байгаа асуулт бол Олимп яг яаж илүү аюулгүй, найдвартай болох гэж байна вэ? гэдэг асуулт. Японы ард түмэн өөрсдөдөө итгэлгүй байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн биднийг Олимпийн талаар ярихад бухимдал төрж байгаа байх. Сүүлийн үед Токио хотод наадам зохион байгуулахыг эсэргүүцэгчдийн дуу хоолой улам нэмэгдэж байна гэж бодож байна. 

Хамгийн том бэрхшээл бол бид хүмүүсийн урсгалыг хэрхэн хянах, удирдах боломжтой вэ гэдэгт байна. Хэрэв наадмын үеэр хямрал эсвэл онцгой нөхцөл байдалтай тэнцэх хэмжээний дэгдэлт тохиолдвол бид эдгээр наадмыг үзэгчгүй үзэхэд бэлэн байх ёстой.

Бид гадаадад ирсэн хүмүүс болон Японд байгаа хүмүүс, Японы оршин суугчид, иргэдэд аюулгүй, найдвартай орон зайг бий болгохын тулд аль болох бүрэн битүүлсэн нөхцөл байдлыг бий болгохыг хичээж ажиллаж байна" гэлээ. 

Наймдугаар сарын 24-нд эхлэх олимпын залгамж, паралимпийн наадамд олон улсын хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй.

Халдварын шинэ давалгаа Японд Дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд зарим газар нутагт Зургаадугаар сарын 20 хүртэл хязгаарлалт тавьсан байгаа аж.

Тус улс хүн амынхаа вакцинжуулалтыг бусад хөгжингүй орнуудаас хожимдуулж эхэлсэн бөгөөд одоогоор хүмүүсийн зөвхөн 3 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагджээ.

Сейко Хашимото гадаадад үзэгчгүй байх нь "маш эмзэг шийдвэр" гэхдээ "аюулгүй, хамгаалалттай Олимп"-ыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэв.

"Олон тамирчдын хувьд энэ нь амьдралд нэг удаа л наадамд оролцох боломжтой боломж юм. Тэднийг бүгдийг нь дэмжиж ирсэн гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэй байх боломжгүй байх нь маш их шаналгаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Намайг ч бас энэ асуудал шаналгаж байна" гэжээ.

Зарим улс орнуудыг зорчихоос урьдчилан сэргийлэх боломжийн талаар Сейко Хашимото нэмж хэлэхдээ "Япон руу хэн ирж болох вэ гэдэг нь Японы засгийн газрын шийдэх асуудал юм. Хэрэв засгийн газар тогтоосон наад захын шаардлагыг хангаагүйн улмаас тухайн хүмүүс Японд ирж чадахгүй болвол ОУОХ, ОУПХ-ны зүгээс энэ талаар юу гэж бодож байгааг сонсох ёстой гэж бодож байна" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 16 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 31 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 50 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top