x

Вьетнам улсад коронавирусийн өөр шинэ хувилбар илэрчээ

Вьетнам улс коронавирусийн шинэ хувилбарыг нээсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр Энэтхэг, Их Британид анх илрүүлсэн хувилбаруудын холимог гэжээ. Тэрээр энэ хувилбарыг "маш аюултай" гэж нэрлээд илүү халдварлах чадвар нь өндөр байна гэжээ.

Эрүүл мэндийн сайд Нгуен Тхань Лонг лабораторийн шинжилгээгээр энэ хувилбар нь маш хурдан хуулбарладаг болохыг харуулж байгаа бөгөөд энэ нь Вьетнам дахь тохиолдлын тоог тайлбарлаж болох юм гэсэн байна. Тус улс одоохондоо ковид-19 анх гарснаас хойшхи хамгийн аймшигт дэгдэлтийг даван туулж байгаа юм.

Одоогоор шинэ хувилбарыг хэр зэрэг бүрэн шинжилсэн нь тодорхойгүй байна. Эрдэмтдийн хэлж буйгаар энэхүү хувилбар нь лабораторид байдаг шиг хурдан бодит нөхцөлд хуулбарлаж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа аж. Тиймээс яг ч баттай хэр өргөн тархсан болохыг хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хувилбар вакцины хамгаалалтаас эсвэл вирусын өөр хувилбараас байгалийн дархлаанаас зайлсхийж байгаа эсэхийг нь тогтоохоор шаргуу ажиллаж байна гэжээ.

Огцом дэгдэлт сүм хийдээс гарсны дараа Вьетнам ням гаригт Хо Ши Мин хотод шинэ хязгаарлалт хийхээ мэдэгдэв. Мөн улс орон даяар бүх шашны арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Бүс нутгийн хувьд Зүүн өмнөд Азийн бусад орнууд ч өнөөдрийг хүртэл хамгийн том тархалттай тэмцэж байна. Өнгөрсөн жилийн бас нэгэн амжилтын түүх болсон Тайвань улс бас л хамгийн аймшигт дэгдэлтийг туулж байна. 

Вакцинжуулалт Ази даяар бага багаар нэмэгдэж байгаа.

Дэлхийн бусад оронд ковид-19: 

  • БНХАУ-ын Гуанжоу хотын албан тушаалтнууд сүүлд дэгдсэн халдварын тархалтыг зогсоохыг хичээж хөл хорио тогтоожээ.  

  • Коронавирусийн айдсаас болж ажил хаяна гэж заналхийлсний дараа хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчид Энэтхэгийн Мотор хот гэгддэг Ченнай дахь үйлдвэрүүдийг түр хугацаагаар зогсоожээ.

  • Япон улс Токио болон бусад найман муж дахь онц байдлын хугацааг дор хаяж Зургаадугаар сарын 20-ныг хүртэл буюу Олимп эхлэхээс өмнөх нэг сар хүртэл сунгасан байна.

  • Непал вирус бага байгаа тул одоо яаралтай байдал зарлах талаар бодож байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 15 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 30 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 49 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top