x

Монголын ард түмний сэтгэлийн хандивыг БНЭУ-ын Элчин сайдад хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр Элчин сайд М.П.Синхгэтэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө.

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан #TogetherForIndia уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Тэрээр, “БНЭУ-ын Засгийн газраас цар тахлын хүнд цаг үед анхны 150 мянган тун “КОВИД-19”-ийн эсрэг Оксфордын AstraZeneca вакциныг буцалтгүй тусламжаар Монгол Улсад олгосноор дархлаажуулалтын ажил эхлэх боломжтой болсон. Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд Монголчууд бид талархдаг. Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна. Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг Улсад нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг уламжлав.

#TogetherForIndia уриалгын хүрээнд өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155.641.720 төгрөг цугларчээ.

Хандив хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд иргэн Г.Ганбат, Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Гантулга, “Будда тур” продакшны захирал Ц.Гүрсэд, "Жавзандамба хутагт төв"-ийн менежер Ч.Даваахишиг, Монголын Иогчдын холбооны тэргүүн Р.Байгаль, "Намасте" рестораны захирал Сүрэндра Кумар Бансал болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Хоёр улсын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг одоогоос 3000 жилийн тэртээгээс эхтэй гэж түүхчид үздэг. Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, 2011 оноос хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч БНЭУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад халдварын тоо өдөрт 400.000 давж, БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 58 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 59 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 1 цаг 1 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 1 цаг 8 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 1 цаг 12 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 1 цаг 13 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 1 цаг 24 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 2 цаг 41 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 2 цаг 57 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 3 цаг 1 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 3 цаг 3 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 3 цаг 4 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 3 цаг 11 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 3 цаг 13 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 3 цаг 16 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 3 цаг 17 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 3 цаг 22 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 4 цаг 57 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 4 цаг 59 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 5 цаг 0 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top