x

“Токио 2020” олимпын тэтгэлгийг 17 тамирчинд олгожээ

“Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол өнөөдөр боллоо.

Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын Хорооноос /ОУОХ/ уг тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.

МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт найман спортын 17 тамирчин тэнцэж, тэтгэлгийг хүртэх эрхтэй болжээ.

Үүнд,

  • Жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам,

  • Буудлагын спортын төрөлд О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь,

  • Боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун,

  • Чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд,

  • Таеквондогоос П.Тэмүүжин,

  • Хөнгөн атлетик Д.Гантулга,

  • Байт харваа Ж.Гантөгс,

  • Хүндийн өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй.

Дээрх тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл Олимпын наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин тухайн Спорт холбоо, МҮОХ болон ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртдэг бөгөөд гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна.

Хөтөлбөр 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд “Токио 2020” олимпын наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж, 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжилж байгаа юм.

Өмнөх “Рио-2016” олимпын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт мөн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн спортын долоон төрлийн 17 тамирчин хамрагдаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 56 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 57 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 1 цаг 0 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 1 цаг 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 1 цаг 10 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 1 цаг 12 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 1 цаг 22 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 2 цаг 39 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 2 цаг 55 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 3 цаг 0 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 3 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 3 цаг 3 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 3 цаг 9 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 3 цаг 11 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 3 цаг 14 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 3 цаг 16 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 3 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 4 цаг 55 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 4 цаг 57 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 4 цаг 59 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top