Улаанбаатар хотод өнөөдөр суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10,345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Үүнд:
- Амны хаалтаа тогтмол зүүх;
- Хүн хоорондын зай барих;
- Гар угаах, халвдаргүйжүүлэх;
- Байнгын агааржуулалт хийх;
- 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.