x

Т.Гантөмөр: Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй байгаа

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр Наймдугаар сарын 1-нд хийх байсан байна. Харин Хотын дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн Дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын заадас засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн гэлээ. Түүний чиглэлийн дагуу засварын ажлыг хийж, замыг энэ сарын 8-нд нээсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний явган хүний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүй гэж албаныхан тайлбарлав.

Ингээд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Явган хүний зам шаардлага хангахгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энхтайваны гүүрийг 1958 онд БНХАУ-ын тусламжаар байгуулсан. Үүнээс хойш 2004 онд нэг л удаа засвар хийсэн. Замын зорчих хэсгийн 7200 ам метр талбайн асфальтан хучилтыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ. Гурван см хэртэй хучилтыг хуулж, хатуу хучилт хийсэн. Мөн 54 гэрэлтүүлгийн шон борооны усанд элэгдэж, өнгөрсөн удаагийн хүчтэй шуурганаар хоёр гэрлийн шон углуургаараа унаад байсан. Энэ 54 шонг бүрэн сольж, кабелийн утсыг шинэчилж, гэрэлтүүлгийн хүчин чадлыг сайжрууллаа. Гүүрний хоёр талын явган хүний зам бүхий 1400 ам метр талбайг тавдугаар сарын 3-нд бид өнгөлье гэж шийдэж, бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см эвдэрсэн хэсгийг хуулах хэрэгтэй болсон.

Нэгдүгээрт, цаг бага байсан. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулахад хөрөнгө, мөнгө хүрэхгүй байлаа. Гуравдугаарт, энэ хучилтын доор нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн кабель, троллейбусны цахилгааны утас байгаа. Иймээс бид энэ зам дээр нь резинэн зам хийх шийдвэр гаргаж, бэлтгэлээ хангасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа учраас барилгын бүх дэлгүүр хаалттай, БНХАУ-ын хил хаасан байлаа.

Иймээс бид Улаанбаатар хотын автобусны буудлын карма болон замуудын уулзварын халтиргаа, гулгаа үүсдэг өгсүүр, уруу хэсэгт резинэн зам хийдэг компанитай уулзан, санал тавьсан. Ингээд 1400 ам метр талбайн 1000-ыг нь хучсан. Үлдсэн 400 ам метр газрын дутуу материалыг хил нээсний дараа авч, хийж дуусгахаар төлөвлөсөн.

-Явган хүний замын гадаргуу тэгш бус, барзгар байна гэх мэдээлэл бий. Үүнд хэрхэн, яаж хяналт тавьж байгаа вэ?

-Энэ замыг 2004 оноос хойш засаагүй учраас маш их хэмжээний эвдрэл, хагаралтай, ан цав үүссэн. Үүнийг бетонон зуурмаг тавьж, шавардлага хийж тэгшилье гэхээр замын инженерүүд “Ингэж хийвэл ховхорч унана. Харин резинэн зам барзгар гадаргын ховил нүх рүү илүү сайн шигдэж орно” гэсэн. Компани мөн энэ замд баталгаа өгнө гэж байгаа. Хотын дарга ажлын чанарт байнга анхаарал тавиарай гэдэг үүргийг надад өгсөн. Манай албаныхан, мэргэжлийнхэн хяналт тавьж байгаа. Энэ зам угаахад, бороо орох тусам тодордог. Эвдрэл гэмтэл гарвал тухайн компани засаад явна гэдэг гэрээ хийсэн.

Мөн энэ зам дээр цас тогтдоггүй. Бид өнгөрсөн жил Энхтайваны өргөн чөлөө, Багатойруу, Чингисийн өргөн чөлөөнд 19 автобусны буудлын кармад ийм зам тавьсан. Ямар нэг хэмжээгээр ховхрохгүй, хуурахгүй. Хонхорхойтой хэсгүүдийг явцын дунд засаж, хүлээж авна. Засварын ажил дуусаагүй. Үлдсэн хэсгийг явган хүний хөдөлгөөнд саад болохгүйгээр, шөнийн цагаар богино хугацаанд хийнэ. Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй учраас энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй.

Хотын даргын зүгээс хөл хорионы үед нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг засах, угааж, цэвэрлэх, замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээ хийх үүрэг өгсөн. Иймээс бид замын заадас, нөхөөс хийж, замын хашлага угааж, цэвэрлэж, засаж, будаж, сэлбэсэн. Мөн орон сууц, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэргийг ариутгалын мананцар үүсгэгч машинаар гуравдугаар сарын 30-наас хойш ариутгах ажил үргэлжилж байна. Түүнчлэн автобусны буудлыг угааж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 51 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 52 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 10 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 48 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top