Нийслэлд байршуулсан дархлаажуулалтын цэгийг өчигдөрөөс хумиж хөдөө, орон нутгийн дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр болсон.
Харин Тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх тул тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх аж.
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 41 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13,911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
Үүнд:
- Амны хаалтаа тогтмол зүүх;
- Хүн хоорондын зай барих;
- Гар угаах, халвдаргүйжүүлэх;
- Байнгын агааржуулалт хийх;
- 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.