Өнөөдөр нийслэлийн хэмжээнд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Улаанбаатар хотод 86 суурин цэгт 215 багийн 1414 эмч, ажилтан ажиллаж, 30,761 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,536,715, хоёрдугаар тунд 617,908 хүн хамрагдаад байна.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.