x

Архангай аймаг, сумдын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдлаа

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өгсөн юм.

Мөн Архангай аймагт вакцинжуулалтын татан авалтыг ямар нэгэн саадгүй хүргэх саналыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн билээ. Энэ дагуу Архангай аймагт вакинцуулалт саадгүй хүргэгдэхээр болсон тул хадгалалт, тээвэрлэлтийн горимыг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа. Он гарснаас хойш Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэлүүд Архангай аймагт олгогдсоныг Эрүүл мэндийн сайд онцолсон юм.

Харин улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг Архангай аймгийн онцгой комисст хандаж нийт иргэд, малчдаа вакцинжуулах, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд хөдөө орон нутагт хэрхэн зорчих талаархи мэдээ мэдээлэл, анхааруулгыг өгсөн.

Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар аймаг, сумдын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ УОК, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд,

  • Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох
  • Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
  • Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх
  • Хоёр долоо хоногийн дараа 50 гаруй мянган тун вакцин ирүүлэх
  • Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх
  • Хамгаалах хувцас хэрэгслэлийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжилсан юм.

Эдгээр асуудлыг аймаг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК, ЭМЯ-д уламжилж, дэмжин хуваарийн дагуу шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн Архангай аймгийн залуучуудын санаачилсан “ХАМТДАА ДАВНА” аянаар дамжуулан комбинзон 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, “N95” маск 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг тус тус хандивлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 19 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 22 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 29 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 30 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 25 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 27 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 34 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 37 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 39 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 49 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 6 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 23 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 27 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 29 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 30 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 37 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 38 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top