БНХАУ-ын Синофарм компани болон Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хөгжүүлсэн Вероселл (CorV) вакциныг ДЭМБ яаралтай нөхцөлд хэрэглэх вакцины жагсаалтад бүртгэж авсныг Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.
Ингэснээр ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг 6 дахь вакциныг хүлээн зөвшөөрөөд байна.
Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Вероселл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300 мянган тун, арилжааны шугамаар 2 сая 334 мянга 400 тун хүлээн авсан билээ.
Энэ Тавдугаар сард мөн арилжааны шугамаар 1 сая 665 мянга 600 тун Веросэлл вакциныг татан авахаар төлөвлөж байна.