x

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцууллаа

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан, сэтгүүлчдэд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан. Энэ хуулиас гадна 150 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.

Одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэг 23 зүйлтэй бол хуулийн шинэчилсэн найруулгад долоон бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ. Мөн Нийслэл хот, түүний чиг үүрэг, Нийслэл хотын дагуул хот гэсэн хоёр бүлэг нэмэгдсэн. Нийслэлийн өмч, чөлөөт бүс, төр, хувийн хэвшлийн түншлэл, төсвийн бус сантай болох, концесс, үнэт цаас гаргах зэрэг олон зүйлийг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн хотын Ерөнхий менежерийн чиг үүргийг хуульчилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн байна. Түүнчлэн нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа, нийслэлийн өдөр, шагнал, нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох судалгааны байгууллагын талаар тусгасан.

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва энэ үеэр “Улаанбаатар хот өнөөгийн нөхцөл байдалд уялдуулж, дэлхийн  жишгийн дагуу хөгжих ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол хот хөгжих аргагүй. Тулгамдсан олон асуудал бий. Тэр бүрийг Хотын дарга хэн ч байсан байнга төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Хотын хөгжилд энэ хууль хувь нэмрээ оруулна. Ирэх 30 жилд, цаашид хот хэрхэн үйл ажиллагаа явуулах арга замыг энэ хуулиар тодорхойлж өгсөн” гэдгийг ярилаа. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 19 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 21 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 28 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 29 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 24 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 27 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 33 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 37 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 39 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 49 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 6 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 22 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 27 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 29 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 30 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 36 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 38 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top