Тавдугаар сарын 10-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлэхээр боллоо.
Өчигдөр УОК-оос тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд тэгш, сондгоогоор зорчуулахаар шийдвэрлэсэн байсан ч зөвхөн энэ амралтын хоёр өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.
Харин өнөөдөр дээрх шийдвэрийг өөрчилж, даваа гаригаас тээврийн хэрэгслийг энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Хэвийн горимд шилжүүлжнээр, иргэд 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой боллоо.
Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварийн нөхцөл байдал буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.