x

Маргаашнаас автомашин тэгш, сондгоогоор 06:00-22:00 цагийн хооронд зорчино

Маргаашнаас Нийслэлд тогтоосон хөл хориог сулруулж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоолоо.

Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. 

Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрд хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр  (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм. Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.

Мөн халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй хуулийн этгээдийн салбар чиглэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалтыг түр хугацаагаар хийж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.

Түүнчлэн байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, ажилтан, албан хаагчдаа “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулж, дархлаажуулалтад хамрагдсан болон өвчилж эдгэсэн хүний эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн ажиллуулахыг ажил олгогч иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болголоо.

“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан шаардлагыг хангасан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана. Халдварын тархалт буураагүй, эрсдэлтэй нөхцөл байдал бүрэн арилаагүй байгаатай холбогдуулан зорилтот бүлгийн болон архаг хууч өвчтэй иргэд шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, зайлшгүй тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явах, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэдэд зөвлөсүгэй. 

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

Төрийн байгууллага, хуулийн этгээд

   1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн  үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа  хязгаарлалтад хамаарахгүй

    2

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

    3

Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

   4

Бүх төрлийн баар

   5

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө

   6

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

   7

Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа,  хайпермаркет (Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж  явуулахыг зөвшөөрнө.)

   8

Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

   9

Сургалтын төв

   10

Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

   11

Алжаал тайлах төв

   12

Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

   13

Саун, бассейн

   14

Зочид буудал, дэн буудал

   15

Амралт, жуулчны газар

   16

Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

   17

Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

   18

Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

   19

Нийтийн бүжиг, бүжгийн клуб

Иргэн

1

Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ

2

Хурим найр, цайллага, хүлээн авалт

3

Агаар салхинд гарах – (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх)

4

Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух

5

Айлд зочлохгүй, зочин урихгүй

6

Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш  хязгаарлах)

7

Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа / 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19/-нд заасан хүний үйл ажиллагаа хамаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Урвагчидтай мөр зэрэгцэн суухгүй 14 цаг 12 мин Гадаад иргэнийг орон байраар хангасан иргэн, ААН, байгууллага 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй 14 цаг 18 мин ЭЕШ-ын шалгуулагчийн мэдээллээ "И Монгол"-оос авах боломжтой 14 цаг 34 мин Алтай Таван Богд явах хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг "И Монгол"-оос аваарай 14 цаг 41 мин Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ, гол мөрний үерийн усны түвшинг "И-Монгол"-оос 14 цаг 50 мин Эм улиасны унгарилыг багасгах ажлыг Улаанбаатарт эрчимжүүлж байна 15 цаг 17 мин Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ 15 цаг 17 мин “Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа 15 цаг 18 мин Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын үр дүнгээ танилцууллаа 15 цаг 19 мин Хятадын шинэ сансрын хөлөг "Мэнжөү" Сар руу нисэхэд бэлэн болж байна 15 цаг 20 мин УИХ-ын Чуулган: Хот байгуулалт, хууль тогтоомжийн төслүүд болон Төрийн албаны зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцлээ 15 цаг 21 мин Онцгой байдлын ерөнхий газар ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цаг 22 мин Увс аймагт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулах талаар хэлэлцлээ 15 цаг 23 мин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдлаа 15 цаг 24 мин НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 15 цаг 25 мин П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодохоор хуулийн төсөлд тусгасан 18 цаг 7 мин Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 18 цаг 12 мин Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 18 цаг 15 мин Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа 18 цаг 22 мин Б.Солонгоог Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ 18 цаг 27 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top