x

Л.Баттөр: Халдварын мутацилагдсан хэлбэр зөөвөрлөгдөн орж ирсэн байхыг үгүйсгэхгүй

УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Манай улсад коронавирусийн мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдээллээ.

Тэрээр "Бид Бүх нийтийн бэлэн байдал зарлаад 28 хоног боллоо. Гэхдээ бидний санасан, тоцоолсон үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гамшгийн зэрэглэл буурч бид журам гаргаж буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй. Вакцинжуулалт тодорхой хэмжээнд сайн явж байна. Гэвч хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул байсаар байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан байна. Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол  байгаа тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ барих, ард иргэдийг халдвараас хамгаалахын тулд үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгаа. 

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Манай эрдэмтэд Япон улсад судалгааны ажил хийхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлага байгаа. 

Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацилагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Зарим нэг гений дараалласан судалгаа хийгээгүй ч PCR шинжилгээний явцад ажиглагдаж байна.

Маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж байгаа ч иргэд сэрэмжээ алдахгүй байж, хайртай үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 16 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 20 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 22 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 27 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 28 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 22 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 23 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 25 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 32 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 36 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 38 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 48 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 5 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 21 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 25 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 27 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 29 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 35 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 37 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top