x

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  

-Амаржсан эх хэдий хугацааны дараа дархлаажуулалтад хамрагдах вэ?

-ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-Ковид тусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Ковид тусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ.

-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

-Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ?

-Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг.

-Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ?

-Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mnwww.emongolia.mn сайтаар  орж авах боломжтой. Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюу www.vis.health.gov.mn-с авах боломжтой.

-Дархлаажуулалтын явуулын болон цэгийн байршлын мэдээллийг хаанаас хялбар харах боломжтой бэ?

-Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрут зэргийг гар  утаснаасаа www.arcg.is/1zaHya холбоос линкээр орж цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл авахаас гадна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР пэйж хуудсуудаар нэвтрэн, мэдээлэл авах боломжтой.

-Вакцинд хамрагдсан талаар иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд хаана хандаж засуулах вэ?

-Иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд Коронавируст халдвартай холбоотой мэдээллийн нэгдсэн лавлах 119, 1800-1200 дугаарууд болон харьяа оршин суугаа дүүргийн тандалтын албаны лавлах утсаар холбогдож мэдээлээ засуулах боломжтой.

Дүүргүүдийн тандалтын албаны дугаарууд: /БГД 7012-0318, БЗД 7015-0065, ХУД 11-342257, 7004-9200, СБД 7000-3910, СХД 7997-6000, ЧД 7010-6677/

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хэчнээн иргэд хамрагдсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 1.143.025 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс хоёрдугаар сарын 23-наас хойш I тунд 819.477 буюу 71.7 хувь, II тунд 459.729 буюу 4062 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна.

-Ковид тусаад эдгэрсэн иргэд PCR өгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ?

-Ковид тусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 43 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 1 цаг 59 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 2 цаг 1 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 2 цаг 3 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 2 цаг 5 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 2 цаг 10 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 2 цаг 11 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 5 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 4 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 4 цаг 8 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 4 цаг 15 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 4 цаг 19 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 4 цаг 21 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 5 цаг 48 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 цаг 4 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 6 цаг 8 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 6 цаг 10 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 6 цаг 12 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 6 цаг 18 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top