x

Эрсдэл өндөрт тооцогдох үсчин, гоо сайхан давтан тунгаа хийлгэсэн хүмүүст үйлчилнэ

Вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон буюу дархлаа тодорхой хэмжээнд тогтсон иргэд ирэх даваа гаригаас үйл ажиллагаа нь нээгдсэн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой боллоо. 

Нийслэлд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас зэрэглэл бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинд шилжүүлж буй.

Энэ талаар Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Тавдугаар сарын 8-наас ААН-үүдийн 80 хувь нь ажиллаж эхэлнэ. Бизнес, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 89 төрлөөс 18 салбарынх хязгаарлагдаж байна.

Эрсдэл өндөрт тооцогдох үсчин, гоо сайхан давтан тунгаа хийлгэсэн хүмүүст үйлчилнэ.

Харин Тавдугаар сарын 15-наас буюу долоо хоногийн дараачаас дархлаа дэмжих төвүүд буюу бялдаржуулах төв, фитнесс, саун, бассейн зэрэг газрууд давтан тундаа хамрагдсан хүмүүст нээлттэй болно. 

Тиймээс иргэд e-Mongolia хуудаснаас давтан тундаа хамрагдсаныг гэрчлэх QR код бүхий сертификатыг авах юм. Уг кодыг уншуулдаг системийг Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газраас Даваа гаригт бэлэн болгоно" гэлээ.

Мөн тэрээр Тавдугаар сарын 22-ноос Улаанбаатар хот дахь вакцинд хамрагдах ёстой нэг сая хүн бүгд хамрагдсан байх тооцоололтой гэдгийг онцлов. 

Тавдугаар сарын 22-ноос том захуудын үйл ажиллагааг нээнэ. Мөн давтан тунгаа тариулаад 14 хоносон бол хөдөө орон нутагт ПСР шинжилгээ өгөх шаардлагагүй, хязгаарлалтгүй зорчиж болно.

Вакцинд хамрагдсан иргэдийг 50,000 төгрөгөөр урамшуулах болсон нь дэлхийд вакцинжуулалт амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудад мөн хэрэгжүүлж байгаа хөшүүргийн арга гэдгийг тэрээр тодотголоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 42 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 1 цаг 58 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 1 цаг 59 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 2 цаг 2 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 2 цаг 4 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 2 цаг 9 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 2 цаг 10 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 4 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 4 цаг 5 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 4 цаг 7 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 4 цаг 14 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 4 цаг 18 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 4 цаг 19 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 4 цаг 30 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 5 цаг 46 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 цаг 3 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 6 цаг 7 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 6 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 6 цаг 10 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 6 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top