x

Л.Мөнхтүшиг: Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэнийг хилээр орж ирэхэд тусгаарлахгүй

Хил нээх, вакцины гэрчилгээ олгох талаар ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ.

Тэрээр "Монгол Улс хилээ нээх тухай асуудал бус гадаадын бусад улстай харилцан нээх тухай явдал. Цар тахлын өмнө иргэд гадаад улс орнууд руу чөлөөтэй зорчиж байсан нөхцөл байдлыг эргэн сэргээнэ" гэлээ.

Энэ оны Тавдугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 121 улс орон хилээ бүрэн болон хэсэгчилэн хаасан хэвээр байна. Улс орнууд хилээ хаахдаа ямар дүрэм журам горимыг хэрэгжүүлсэн гэхээр зөвхөн өөрийн улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж, тухайн улсад байнга оршин суудаг гадаад улс орны иргэдийг хилээрээ зорчуулж байна. Бусад улсын иргэдийн тухайд богино хугацааны бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаар дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчилэн хаах горимыг хэрэгжүүлж байна.

ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг "Манай улс гадаадын 7 улс орон руу шууд нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсаас шууд нислэгтэй БНХАУ, БНСУ, Япон болон Герман зэрэг Европын улс орнууд виз олголтыг түр зогсоогоод байгаа. Мөн байнга оршин суудаггүй гадаад улс орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөн хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлын эхнээс хилээ шат дараатай хааж ирсэн. Энэ шийдвэртэй уялдуулаад гадаад улс орнуудад суугаа ЭСЯ болон консулын газрууд 2020 оны Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн виз олгохыг зогсоосон юм. Манай улсын хилээр өнгөрсөн хугацаанд нэвтрэх боломжтой иргэдийн тухайд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн хүрээнд олгсон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж байгаа.

Мөн гадаад улс орнуудын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин сууж ажил, амьдрал нь манай улсад байдаг гадаадын иргэдийг оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж ирсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай гадаад орнуудын мэргэжилтнүүдийг зөвхөн явах, ирэх тийзийг нь үндэслээд Монгол Улсад ирэхэд тусгаарлах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаадын иргэд хөрөнгө оруулагч болон ибзнес эрхлэгчийн өнөөдрийн байдлаар улсын хилээр нэвтрүүлж байна" гэлээ.

Монгол Улсын хилээр өнөөдрийн байдлаар нэвтэрч буй гадаадын иргэдэд манай улсаас дараах шаардлагыг тавьж байна.

Үүнд:

  • Вакцинжуулалтаа бүрэн хийж, 14 хоног болж буй иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрэх боломжоор хангаж байна.

  • Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байна.

  • Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэдийн хувьд тусгаарлаж байна.

Монгол Улсад зорчин ирж буй бүх иргэнд сүүлийн 72 цагийн дотор коронавирусийн эсрэг PCR-ийн шинжилгээнд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх зайлшгүй шаардлагыг тавьж ажиллаж байна.

ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг "Одоогоор манай улсад болон олон улсад нийтээр зөвшөөрсөн тийм гэрчилгээ, паспорт байхгүй, гараагүй байгаа. Зөвхөн ийм хэрэглээ шаардлага байгааг хэлэлцэн нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байгаа. Улс орнуудын зарим нь зөвхөн дотооддоо ийм гэрчилгээг хэрэглэж буй бөгөөд үүнийг олон улсад нэвтрүүлэх талаар хоорондоо хэлэлцэж байж шийднэ” гэлээ.

Тэрээр мөн ингэж байж тухайн улсын гэрчилгээ бусад улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөж мэдээлэл солилцсоноор хүчин төгөлдөр болно гэдгийг онцлов.

Манай улс цахим бүртгэлийн E-Mongolia талбарт суурилан энэ ажлыг хийхээр зохион байгуулж байгаа. Тодруулбал, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд энэ талын мэдээллээ дээрх цахим системээс авах боломжтой. Цаашлаад гадаадад зорчиход энэ мэдээллийг гадаад паспортын хамт тавьж, монгол, англи хэлээр, улмаар НҮБ-ын албан ёсны 6 улсын хэлээр хүргэж байхаар хөгжүүлэлтийг хийж техникийн шийдэл бэлэн болжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэний вакцин хийлгэснийг гэрчлэх албан ёсны вакцины паспорт гэрчилгээ бэлэн болсон. Үүнд тухайн иргэний гадаад паспортын дугаар, вакцинд болон PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байдал он сар, өдөр зэрэг бүхий л мэдээллийг багтааж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 43 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 2 цаг 0 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 2 цаг 1 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 2 цаг 3 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 2 цаг 5 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 2 цаг 10 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 2 цаг 11 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 5 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 4 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 4 цаг 9 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 4 цаг 15 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 4 цаг 19 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 4 цаг 21 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 5 цаг 48 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 цаг 4 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 6 цаг 8 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 6 цаг 10 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 6 цаг 12 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 6 цаг 18 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top