Манай улс Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байсан билээ. Энэ дагуу ИНЕГ-аас энэ сарын нислэгийн хуваарыг гаргаад байсан юм. Харин Улсын онцгой комиссын Дөрөвдүгээр сарын 30-ны хуралдаанаар агаарын хилийг Тавдугаар сарын 10-аас нээх санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон юм.
Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын хилийг Зургаадугаар сараас нээх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар Тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч ковид-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг Зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн" гэлээ.
ИНЕГ гаргасан тусгай нийслэгийн хуваарь хэвээр үргэлжлэх бөгөөд УОК-ын шийдвэрийг харгалзан өөрчлөлт орж магадгүй юм.
Хил хамгаалах ерөнхий газраас коронавируст цар тахлын үед боомтоор зорчих иргэдийг дараах журмын дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.
-
Коронавируст илрүүлэх PCR шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсвэл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ.
-
Улсын хилээр нэвтрэх зорчигчийг "коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан"-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ.
-
Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино.